top of page

Тоглож байгаа байлгүй дээ

  • Writer: Каралсон
    Каралсон
  • Mar 9, 2020
  • 2 min read

Updated: Mar 13, 2020

Манай салбарын сайд Х.Баделхан үнэхээр тоглоом хийхдээ сайн хүн шүү.

Барилга, хот байгуулалтын яамны вэб хуудас: 2020-02-06.


УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхантай барилгын салбарын өнөөгийн байдал болон бусад асуудлаар ярилцлаа.

-Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 2017 оны намар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын танхимыг шинээр бүрдүүлж, ажлаа аваад, богино хугацаанд амжуулахаар тулгамдсан олон асуудлаар шийдвэр гарган үндсэн хоёр зорилт тавьж ажилласан. Энэ нь эдийн засгийг эрүүлжүүлэх, төрийн албанд сахилга хариуцлага дэг журам тогтоох асуудал байсан. Тавьсан зорилго тодорхой үр дүнд хүрч, эдийн засаг эрүүлжиж байна. Эдийн засгийн өсөлт өнгөрсөн жилийн дүнтэй харьцуулахад 6.7, Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний аргаар тооцоход 2016 онд 93 хувь байсан бол 2019 онд 63 хувь болж буурлаа.


Орон сууцны  ипотекийн чиглэлээр салбарын яам хэрхэн ажилласан гэж та дүгнэж байна вэ, Иргэдэд хамгийн их хүлээлт үүсгэдэг асуулт шүү дээ.

Намайг анх ажлаа авахад барилгын салбар маш хүнд нөхцөл байдалтай байсан. Учир нь иргэдийн орон сууцын асуудлыг шийдэх зорилгоор Засгийн газар Монголбанкнаас 2012-2015 онд их хэмжээний цаасан мөнгө гаргаж, ипотекийн зээл олгосон нь Монгол Улсын эдийн засгийг хямралд оруулах үндсэн шалтгаануудын нэг болсон. Зах зээлийн горим зөрчигдөж, мөнгөний ханш хоёр дахин унаж, барьсан орон сууцнуудын үнэ өсөж, иргэд худалдан авах чадваргүйгээсээ болж орон сууц борлуулалтгүй болж, барилгын салбар хямралд орсон байсан. Бид зах зээлийн зарчимд үндэслэсэн олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлсний  дүнд барилгын салбарыг хямралаас гаргаад зогсохгүй орон сууцын бодлогын хэрэгжилтийг зөв голдиролд орууллаа. Сангийн яам Монгол банктай хамтран ипотекийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэх тодорхой санал боловсруулж, Засгийн газар, Улсын Их Хурлын байнгын хорооноос дэмжлэг авч Засгийн газрын санхүүжилтийг арилжааны банкны санхүүжилттэй нэг сагсанд оруулж зохион байгуулснаар ипотекийг хоёр дахин нэмэгдүүлж чадсан. 2019 онд Монголбанкнаас 213.4, Засгийн газрын газраас 112, арилжааны банкны өөрийн эх үүсвэрээс 118, нийт 443.4 тэрбум төгрөгийг жилийн найман хувийн хүүтэй зээлд зарцуулж 6476 өрхийг хөнгөлөлттэй зээлээр орон сууцжуулаад байна. Энэ нь өнгөрсөн 2018 оны дүнтэй харьцуулахад 38 хувиар өссөн үр дүн гарлаа.


Бид зах зээлийн зарчимд үндэслэсэн олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлсний  дүнд барилгын салбарыг хямралаас гаргаад зогсохгүй орон сууцын бодлогын хэрэгжилтийг зөв голдиролд орууллаа.

Та нар ийм мэдээ сонсохоороо айдаг уу?

Би лав айдаг. Монголын барилгын салбар хямралаасаа гарцан байхад манай компани юу хийгээд байгаан бэ гэж боддог. Эсвэл надтай дандаа мөнгөгүй компаниуд таараад байгаан байхдаа би ямар азгүйн бэ? Аль эсвэл Сайд маань хямралаас гарчихсан гэж тоглож байгаа байх өө... тэгээд аль нь вэ? та нар юу гэж бодож байна.


Comments


Барилгын дээвэр болон хөрсний ус тусгаарлалтын ажлыг PVC мембранаар хийж гүйцэтгэнэ. 

MANNA WATERPROOFING

Илгээсэнд баярлалаа

  • YouTube

© 2020 by Manna Properties LLC.

bottom of page