top of page

Дээврийн ус тусгаарлалт

  • Writer: Каралсон
    Каралсон
  • Mar 9, 2020
  • 3 min read

Updated: Mar 17, 2020

Монголын нэгэн томоохон компаний агуулахын дээвэрт ус тусгаарлалтын ажил гүйцэтгэсэн тухайгаа та бүхэнд хуваалцая.

Ер нь бол зуны улиралд өдөрт 1-2 удаа дуудлагаар дээвэр очиж үзнэ л дээ. Очихоор ярьдаг зүйлүүд яг ижилхэн шахуу байдаг. Кино театрын дээврээс ус гоожоод үзэгч хүлээн авахад хэцүү байна, бороо орохоор бүх ажилчид агуулахад байгаа материалаа зөөж эхэлдэг, дээврийн ажил гүйцэтгэсэн хулгайчууд утсаа авахгүй алга болчихлоо, саяхан дотор засвар хийгээд баларч байна гэх мэт.


Харин энэ компаний хувьд

2001 оноос хойш 7 удаа дээврийн ус тусгаарлалт хийлгэсэн. Бүүр захирал нь зуны улирлыг үзэн яддаг болцон байсан хэхэ.

Намайг очоод уулзахад үл итгэсэн хандлагатай бас ахиад л нэг худалч компани уу гэх нь холгүй л харилцаж байлаа. Танайх хаана хаана ямар ажил гүйцэтгэсийн гээд асууж байна. Би ч аль болох томоохон хийж гүйцэтгэсэн ажлуудаасаа хэлээд л байлаа. Тэгсэн захирал ах, би та нарыг мэднээ ажил авахын тулд худлаа ярьж байгаа биздээ гэдгийн байна. Хүн хэлээд байхад итгэхгүй байхаар хэцүү байдаг тэ. Би захирал ахад хийсэн ажлуудын гэрээ бүгд байгаа танд үзүүлж болно л гэлээ. Тэгсэн та нар хийж болно чанартай хиймээр байна гэж байна, би ч тэгэлгүй яахав бид хийсэн ажилдаа 35 жилийн баталгаа олгоно гээд хэлтэл тэнд байсан инженер, барилгын ажилчид нь инээд алдацгаав. Би сая юу буруу хэлчихсийн болдоо гээд гайхаад л байлаа. Тэгсэн захирал ах за дүү минь чамаас олон жилийн баталгаа авахгүй, 5-хан жил л борооны ус гоожихгүй болгоодох гэдгийн байна. Би ч за гээд дээвэрт нь дүн шинжилгээ хийхээр инженерийг нь дагуулаад гарлаа.


Явж байх замдаа инженерээс нь та нар сая яагаад миний хэлсэн үгийг шоолж инээв гэж асуухад: 2001 оноос хойш 7-н удаагийн ус тусгаарлалтын ажил хийлгүүлсэн. Гэхдээ чам шиг баталгаа өгсөн хүн байгаагүй гэдгийн байна.

Би ч 7-н удаа юу гэж асуугаад инээд ч хүрэх шиг харамсах сэтгэл ч төрөв. Жаахан хүний мууд дурлах гээд тэгээд хийсэн компаниудаа дуудаач гэтэл, та нар бүгд худлаа ш дээ, зарим нь таг алга болчихдог, заримыг нь шүүхэд өгөхөөр маргаж явсаар байтал баталгааны хугацаа нь дуусчихдаг гэв.

Тэгэхэд л ус тусгаарлалтын компаниудад итгэхээ больцон байсныг нь ойлгосон доо.

Барилгад хийсэн шинжилгээг үзэхэд

Агуулахын дээврийг хар цаас юу битуменаар хийсэн ус тусгаарлалтын материал байлаа. Шинээр ус тусгаарлах ажил хийх болгондоо дээрээс нь давхарлаж хийлгэсэн байсан.


Эндээс үүдэх хэд хэдэн асуудал байна.


1. Барилгын дээвэр хамгийн багадаа 1,5 хувийн налуутай байх ёстой   
Олон давхарласаар байгаа налуу нь алдагдсан. Ус нь дээвэр хэсэгтээ нуур шиг тогтоол үүссэн.
2.Ус зайлуулах хоолой эвдэрсэн, хогоор дүүрсэн, ачаалал буруу  хуваарилсан, нэг биет биш. 
   Ачаалал гэхээр 45-65 м.кв талбайд 10-15 мм диаметр-тэй ус зайлуулах         хоолойг байршуулах хэрэгтэй.
   Нэг биет биш гэдэг нь хар цаас, төмөр материалууд өөр өөр шинж чанартай тул хоорондоо наалдах чадваргүй завсараар нь ус орно гэсэн үг л дээ.
3. Даац хэтрүүлэлт: Ус тусгаарлах ажил гүйцэтгэх болгондоо нэмж хийсээр байгаад нэг м.кв талбайд өгч байгаа жин 115 кг болжээ. Дахин ачаалал авбал нурах ч аюул тулгарсан.
4. Барилгын насжилт: Хаврын цас, зуны бороонд норсоор байгаад барилгын бетон болон төмөрүүд зэвэнд идэгдээд бат бөх байдлаа алдсан байсан.    

Дээрх дүгнэлтээ хийгээд захирал ах дээр маргааш нь орлоо. Өчигдөрийн үл тоосон өнгө аясаар харьцаж байна. Гэхдээ би энэ хүнийг ойлгох хэрэгтэй гэдгээ сайн мэдэж байсан. Тиймээс инээхэд нь цуг инээгээд, уурлахад нь бас инээгдээд л байлаа даа.


Ажил гүйцэтгэхэд

53 портер машин хог гарсан даа.

Энгийн дээврийн ажлын төсвөөр ажил эхэлцэн чинь хог хаяхад хамаг цаг, мөнгө хөлс хүчээ барж, үндсэн ажил хийхээсээ өмнө итгэл найдвар тасрах шахсан даа. Гэхдээ л 21 давхарлуу шатаар материалаа зөөж байснаас амар байсан л даа. Ийм хүнд нөхцлийг хамт олныхоо зүрх сэтгэлээр л даван гардаг даа.

Энэ бүгдийг харж байсан захирал ах манай ажилчдад маань хоол, тамхи, портер машин гаргаж өгсөн байдгийн. Бид ч урамтайгаа ажлаа хийж дуусгаад 72 цагийн тест хийгээд хүлээлгэн өгсөн.

72 цагийн тест гэдэг нь: Хийсэн ажлаа усаар дүүргээд 72 цагийн турш усан сангийн хэлбэрт байлгахыг хэлээд байгаан.


Аз жаргалтай уулзалт


Миний та бүхэнд хуваалцсан түүх бол 3-н жилийн өмнө болоод өнгөрсөн юм шүү. Харин захирал ахтай саяхан таарсан чинь намайг учиргүй тэврээд миний дүүгийн хийсэн ажлаас ус гоожихгүй байгаа гэдгийн байна. Би ч онгироод юу гэж ус гоожих вэ дээ гэлээ. Тэгсэн гэхдээ л 32 жил үлдсэн байгаа шүү гэдгийм даа. Тэгээд л инээлдээд салсандаа.


ХҮНД ТАЛАРХДАГ ХҮМҮҮС ГОЁ БАЙДАГ ТЭ


ТА БҮГДИЙН АЖИЛД ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ

2 Comments


Каралсон
Каралсон
Mar 14, 2020

Таны майлээр хаягыг явууллаа

Like

Буяндэлгэр Баяржаргал
Буяндэлгэр Баяржаргал
Mar 13, 2020

Танайх хаана вэ?

Like

Барилгын дээвэр болон хөрсний ус тусгаарлалтын ажлыг PVC мембранаар хийж гүйцэтгэнэ. 

MANNA WATERPROOFING

Илгээсэнд баярлалаа

  • YouTube

© 2020 by Manna Properties LLC.

bottom of page