2020: УРАМШУУЛАЛ
- Каралсон
- Mar 9, 2020
- 1 min read
Updated: Mar 12, 2020
Дээврийн ус тусгаарлалтын системд ус зайлуулах хоолой чухал үүрэгтэй.

Энэ жил захиалагч нартаа ус зайлуулах хоолойг урамшуулал болгон өгөхөөр болсон. Ус зайлуулах хоолой нь дээврийн системд чухал үүрэг гүйцэтгэдэг. Ус тусгаарлах үндсэн материалтай нэг биет болж чадаагүйн улмаас их хэмжээний хохирол учруулж байгаа харагддаг. Тиймээс бид өөрсдийн материалтай нийцсэн ус зайлуулах хоолойг хийсэн ажлууддаа байршуулдаг. Ингэснээр захиалагч шаардлага хангахгүй ус зайлуулах хоолойг хайх шаардлагагүй болох төдийгүй төсвөө хэмнэх боломж бүрдэнэ.
Гайхалтай үүрэгтэй
Бороо орж байх үед л усыг нь зайлуулж байвал болоо гэж бодож байвал маш том эндүүрэл.
Барилгын дээврийг улирал бүр гарч цэвэрлэж, засвар үйлчилгээ үзүүлж байх ёстой. Учир нь ус зайлуулах хоолой модны навчаар битүүрэх, шороо чулуугаар дүүрэх зэрэг олон төрлийн эрсдэлд ордог. Харин энэ бүгдийг ус зайлуулах хоолой зохицуулж байх ёстой. Хоолой бөглөрсөнөөс болоод ус алддаг, тэрийг нь мэдэхгүй хар цаас давхарлаад л байдаг. Мөн долоон хоногийн турш үргэлжлэн орж байгаа бороо, аравхан минутанд орох аадар борооны усны урсгал өөр өөр байдаг. Богино хугацаанд их ачаалал авч чаддаг байх хэрэгтэй. Зориулалтын ус зайлуулах хоолойн үнэ 450,000₮-1,950,000₮ хооронд байдаг. Та ямар ч хоолой байсан хамаагүй гэж бодож байвал дараах бичлэгийг үзээрэй.
Comments