top of page

Засгийн газар төсвийн тодотгол хаанаас эхлэх үү?

  • Writer: Каралсон
    Каралсон
  • Mar 9, 2020
  • 2 min read

Updated: Mar 13, 2020

Коронавирусын тархалтын уламаас Дэлхийн эдийн засгийн байдал хүндэрч байгаа олон эдийн засагчид хэлж байна. Барилгын салбарынхан бид ч бэлтгэлтэй байх хэрэгтэй. Учир нь 2020 оныг Монгол улсын засгийн газар их бүтээн байгуулалтын жил болгоно хэмээн мэдэгдэж байсан нь талаар болох магадлал тун өндөр байна.

Засгийн газраас зарлаж байсан барилгын салбарын мөрөөдлийн жил үгүй болоход тун ойрхон байна.

Нийтэлсэн огноо: 2020 оны 03 сарын 13 11:10. Bloomberg Mongolia

Нүүрс, газрын тосны экспорт зогссон хоёрдугаар сард татварын нийт орлого өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар буурч, 1.3 их наяд төгрөг хүрсэн байна.


Татварын орлого буурахад

- НӨАТ-ын орлого 70.3 тэрбум төгрөг буюу 25.8 хувиар

- Онцгой албан татвар 19.1 тэрбум төгрөг буюу 12.8 хувиар

- Бусад татвар, төлбөр хураамжийн орлого 33.5 тэрбум төгрөг буюу 23.6 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн болохыг Үндэсний Статистикийн Хороо мэдээллээ.

Татварын орлого буурснаас улсын төсөв 120 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Хамгийн сүүлд 2017 оны хоёрдугаар сард төсөв алдагдалтай гарч байсан юм. Төсвийн алдагдлын үзүүлэлт сүүлийн гурван жилийн хамгийн муу түвшинд хүрээд байна.

“COVID-19”-ийн тархалтын улмаас оны эхний саруудад нүүрс, газрын тосны экспорт зогссон нь улсын нийт экспорт 29.5 хувиар буурахад нөлөөлжээ. Ингэснээр өмнөх оны хоёрдугаар сард 250 гаруй сая ам.долларын ашигтай гарч байсан худалдааны тэнцлийн ашиг энэ онд 21 сая ам.доллар хүртэл буураад байгаа юм.

Төсөв алдагдалтай гарсан ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Зардал танахгүй, тодотгол хийхгүй гэсэн байр суурийг үргэлжлүүлнэ" гэдгээ хоёр өдрийн өмнө албан ёсоор мэдэгдээд байна. Энэ оны хувьд төсвийн зардал, орлого өмнөх оноос тэлсэн, алдагдал нь хоёр их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.3 хувьтай тэнцэхээр батлагдаад байгаа юм.

Харин миний харж байгаагаар нөхцөл байдал энэ хэвээр үргэлжлэх, эсвэл бүүр хүндрэвэл төсвийн тодотгол хийхээс өөр арга зам байхгүй. Төсвийн тодотголыг хийхдээ их бүтээн байгуулалт гэх барилгын салбарын төсвөөс эхлэнэ.

Засгийн газраас төлөвлөж байсан төсөл болон төсөв ийм байсан.

Одоо жаахан ч гэсэн ажлуудаа компаниуддаа өгч хүнд нөхцөлийг даван туулах арга замыг барилгын яам болон засгийн газар авч хэрэгжүүлвэл сайн юмсан. Яагаад ингэж хэлэв гэхээр дунд нь шимэгчилж тендертээр амьдардаг паразит хэсэг бүлэг хүмүүс байгаа. Тэдгээрийг олж ирэлүүлээд барилгын салбараас хөөж гаргах хэрэгтэй. Хэрэв тэгэж чадахгүй бол ямар ч үр өгөөжгүй эдийг засаг байсаар байх болно. Паразитууд татвар төлөхгүй, цалин олгохгүй, баялаг бүтээхгүй. Тиймээс ч НӨАТ, НД өргүй байдаг учираас тендерт оролцох боломжтой байдаг. Харин жинхэн бүтээгч нарт хүнд байн шүү дээ.

Comments


Барилгын дээвэр болон хөрсний ус тусгаарлалтын ажлыг PVC мембранаар хийж гүйцэтгэнэ. 

MANNA WATERPROOFING

Илгээсэнд баярлалаа

  • YouTube

© 2020 by Manna Properties LLC.

bottom of page