top of page

Үндсэн зээл, зээлийн хүүг 90 хоног царцаана

  • Writer: Каралсон
    Каралсон
  • Mar 19, 2020
  • 2 min read

Тиймээ 90 хоног гэдэг сайхан сонсогдож байгаа хэдий ч 3-р сарын 18-нд гарсан шийдвэрийн хэрэгжилт 4-р сарын 27-нд дууслаа гэсэн үг. Сарын дараагаас банкууд тань руу залгаад зээлээ төлөхийг сануулах болно. Тиймээс энэ шийдвэр иргэд, ААН-д, бодиттой дэмжлэг байж чадах уу?


Гаргасан мэдээллийг хүргэж байна.

Зээл төлөлтийн хугацааг 90 хоногоор царцаах боломжтой болсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар мэдээлэл хийлээ.  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Хэрэглээний зээл авсан аж ахуйн нэгж, иргэн, бизнесийнхэн банкуудад хандсан байсан.  Нийт 1000 гаруй аж ахуйн нэгжийн 1-1.5 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлаар санал тавьсныг банкууд маань манайд танилцуулсан. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр зээлийг хөнгөвчлөх, зөөлрүүлэх ямар боломж байна вэ гэдгийг ярьдаг. Банкуудад активын ангиллын журам гэж байдаг. Энэ журам дээр тодорхой хөнгөлөлт үзүүлэх юм бол банк нь харилцагчиддаа хөнгөлөлт үзүүлэх боломжтой гэсэн. Нийт зээлдэгчдийн 90 гаруй хувь хэрэглээний зээл авсан байдаг. Үүнд ипотекийн зээлээс эхлээд тэтгэврийн зээл ч орно. Иймээс 90 хоногийн хугацаанд эдгээр зээлийн үндсэн зээл, хүү төлөлтийн хугацааг хойшлуулах, хүү нь бодогдохгүй болохоор хөнгөрөх боломжтой. Зохицуулалтын хүрээнд зөөллөөд өгч байгаа юм. Зээл гэрээгээр зохицуулагддаг. Аж ахуйн нэгжийн гэрээн дээр бүтцийн өөрчлөлт хийх боломжтой. Үүнийг журмын хүрээнд зохицуулсан. Хэрэглээний зээл дээр хүүгээ төлж чадахгүй бол ангилал буурах эрсдэл байдаг. Тухайн зээлдэгчийн хувьд ангилал буурахгүй, өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш гурван сарын хугацаанд ангилал бууруулахгүй гэж үзсэн гэлээ.


Энэ дагуу Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс

-Хэрэглээний зээлийг 90 хоногийн хугацаанд үндсэн ба хүүгийн төлбөрийг чөлөөлөх,

Банкууд энэ хугацаанд хүүгийн төлбөр бодогдохгүй. Холбогдох асуудлаар банктай гэрээ байгуулна. Хэрэглээний зээлэнд: ЦАЛИН, ТЭТГЭВЭР, ИПОТЕК, МАЛЧИН, ЛИЗИНГ -ийн зээлүүд хамрах юм.

-120 хоногийн хугацаанд зээлийн ангилал бууруулах үйлдэл хийгдэхгүй,

Өөрөөр хэлбэл, муу зээлдэгч гэсэн жагсаалтад орох эрсдлийг хамгаалж буй үйлдэл аж.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО,

-ББСБ-аас авсан зээлээ дээр 120 хоногийн дотор ангилал буурахгүй,

Зээлийн өөрчлөлт дээр ангилал бууруулахгүй гэж мэдээлэв.

Зээлийн хугацааг хойшлуулах хоногийг 2020.01.27-ноос эхлэн тоолох аж.

 
 
 

Comments


Барилгын дээвэр болон хөрсний ус тусгаарлалтын ажлыг PVC мембранаар хийж гүйцэтгэнэ. 

MANNA WATERPROOFING

Илгээсэнд баярлалаа

  • YouTube

© 2020 by Manna Properties LLC.

bottom of page