PVC мембраны давуу талууд
- Каралсон
- Mar 9, 2020
- 1 min read
Updated: Mar 17, 2020
Нэг сайн хийлгээд авчихсан байхад насан туршдаа санаа зовохгүй.
Дээврийн систем нь барилга байгууламжийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Нарны хэт ягаан туяа, борооны ус, салхи зэргээс хамгаалж байдаг. Ингэснээр барилгын насжилт нэмэгдэнэ, эдэлгээ даах чадвар сайжирна, засварын зардал багасна. PVC мембран материал нь барилгын бүх төрлийн дээврийн хийцлэлд тохиромжтой бөгөөд дээрх үндсэн чухал үүргүүдийг сайн хангадаг болно.
Дараах шинжүүд нь нийтлэг байдаг.
PVC мембран материал нь ОХУ, БНХАУ, ГЕРМАН зэрэг орнуудаас орж ирдэг. Тиймээс үйлвэрлэгч бүр өөрсдийн гэсэн давуу талуудтай. Доор дурьдагдах давуу талууд нь нийтлэг шинж чанарыг агуулсан болно.
Материалын давуу талуудГалд тэсвэртэй, дэмждэггүй.
Үйлдвэрийн 50 жилийн баталгаатай.
-25°С хүртлэх орчны хэмд ажлын гүйцэтгэл хийж болно.
Хөдөлмөр зарцуулалт бага.
Битүүмжлэх цавуу, хөрсжүүлэгч ашиглах шаардлагагүй ба олон үе давхарлахгүй.
Өөрөөсөө нарны хэт ягаан туяаны хамгаалалттай.
Ашиглалттай дээвэрт ашиглаж болно .
Байгаль орчинд ээлтэй.
Уламжлалт хар цааснаас 5 дахин хөнгөн материал.
PVC мембран материалыг хооронд нь гагнах аргачлал ашиглан нэг биет болгодог нь түүнийг сонгох хамгийн том шалтгаан билээ. Тиймээс барилгын дээвэр, усан сан, туннел, барилгын хөрсөнд, уул уурхайн ил усан сан гэх мэт уснаас хамгаалах бүхий л хэсэгт ашиглаж болдог давуу талууд байна.
Comments