2020 ОНД 2,512,7 ТЭРБУМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ӨРНӨНӨ
- Каралсон
- Mar 9, 2020
- 2 min read
Updated: Mar 12, 2020
Өнгөрсөн оны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалдаа дүгнэлт хийж, цаашдын чиг хандлагаа тодорхойлж, энэ жилийн хийх ажлаа нарийн төлөвлөх цаг ирээд байна. Энэ үед улс орныхоо эдийн засаг, оны төсөв зэргийг судлаж, дэлхийн чиг хандлагыг тандах шаардлага бизнес эрхлэгчдийн өмнө тулгардаг билээ. Тиймээс 2020 онд хийгдэх бүтээн байгуулалт, ипотекийн зээлийн байдал, орон сууцны эрэлт нийлүүлэлтийн төлөв, ажиллах хүч, дундаж цалингийн хэмжээ ямар байгаа талаар тоймлон хүргэж байна.

Энэ жил төсвийн зарлагад нийт 13,872,6 тэрбум төсөвлөөд байна. Үүнээс хөрөнгийн зардалд /барилга байгууламж, бүтээн байгуулалт, их засвар, тоног төхөөрөмж, стратегийн нөөц хөрөнгөд зарцуулагдах санхүүжилтийг хэлнэ/ 3,806,1 тэрбум төгрөг зарцуулах юм. Энэхүү санхүүжилтэд улсын төсвийн хөрөнгө оруулалт, концесс, орон нутгийн хөрөнгө оруулалт, стратегийн нөөц, гадаадын зээл, тусламжаар хэрэгжих хөрөнгө оруулалтын төслүүд хамаарагддаг. Уг хөрөнгийн зардлаас 2,512,7 тэрбумыг нь барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажилд, 157,6 тэрбум төгрөгийг их засварын ажилд зарцуулах юм.
Харин “Барих-шилжүүлэх” концессын эргэн төлөлтөд 323,6 тэрбум төгрөгийг төсөвлөөд байна. Өнгөрөгч онд 12 төсөлд 144,7 тэрбумыг олгож байсан бол 2020 онд энэ санхүүжилт 3 дахин нэмэгдээд байгаа юм.
Харин тендер нэртэй залилан хийгч нараас яаж салах уу? Ганц ч тоосго зөөж үзээгүй хүн тендерээр ажил авчихаад салбарыг самбараад л байна. Самарч л байг уу?
Улсын төсвөөр хийгдэх бүтээн байгуулалтууд
2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, орон нутаг болон салбаруудад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр ашиг бүхий төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэ жилийн төсөв нь өмнөх оноос 17.7 хувиар өссөн бөгөөд 1,828.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1427 төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг барих юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 68 орчим хувь нь бүтээн байгуулалтын төслүүд бол үлдсэн 32 хувь нь их засвар хийх, тоног төхөөрөмж худалдан авах, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулахад шаардлагатай санхүүжилт байна.

Commenti